Австрали улс бол мөрөөдлийн орон. Уугуул иргэдийн соёлын эхлэл (Aboriginal Dreamtime) үеийн буюу аугаа сүнснүүд шүрэн хавцал, ширэнгэн ой, улаан цөлийг шившсэн тухай ариун дагшин домог үлгэрээс эхлээд тэргэнцэртэй аялагчид хүртэл Австрали улсыг мөрөөдлийн газар гэж тодорхойлдог байна. Дэлхийн хамгийн жижиг тив, хамгийн том арал болох Австрали нь АНУ-тай бараг адил хэмжээтэй боловч хүн ам нь Нью Йорк мужийн хүн амтай дүйцэх ба манай гараг дээрх хамгийн хачирхалтай зэрлэг байгальтай газар юм.

Австрали нь гайхалтай эрс тэс байдал болон ер бусын гоо үзэсгэлэнгээрээ алдартай газар бөгөөд эрэг дагуу нүргээн ихтэй хотууд, өргөн уудам элсэн арал, эртний ширэнгэн ой болон манай гаргийн хамгийн гайхамшигтай байгалийн тогтцуудын нэг болох Great Barrier Reef ч мөн байдаг. Outback-ийн уулархаг цогцолбор газар, улаан хөрстэй цөл нь бидэнд туйлын адал явдалтай аяллыг санал болгодог.

Энэ бүхэн дээр нэмэгдээд найдвартай, эелдэг хүмүүстэй учраас Австрали нь дэлхий дахинаа аяллын тэргүүн эгнээнд жагсдагт гайхах зүйл үгүй юм. бидний бэлдсэн Австралийн 15 шилдэг аялал жуулчлалын газрын жагсаалтын тусламжтайгаар өөрийн адал явдлыг бүтээгээрэй.