Австрали улсад шинээр ирж буй хүмүүст зориулсан мэдээлэл

  1. Банкны данс нээх  

  2. Утасны дугаар авах

  3. ТFN дугаар авах

  4. АВN дугаар авах

  5. Байрны зар

  6. Ажлын зар 

  7. Opal card хэрхэн авах вэ?

  8. Зөвлөмж

 

1. Банкны данс нээх

Австрали улсад банк нээхэд 16 наснаас дээш байх шаардлагатай байдаг. Банк нээхэд хэрэгтэй бичиг баримтууд нь:

  • Паспорт

  • Утасны дугаар

  • И-майл хаяг

  • Визний хуулга зэрэг мэдээллүүд таньд хэрэг болно.

Бүх банкны шаардлага адилхан байдаг. Австрали улсад хамгийн том 4 банк байдаг.

 

 

2. Утасны дугаар авах

Австрали улсад албан ёсны дугаар авахад шаардлагатай бичиг баримт нь :

  • Гадаад пасспорт,

  • Австрали улсын жолооны үнэмлэх

Австрали улсад хамгийн өргөн хэрэглээнд байдаг дугаарууд нь Vodafone, Optus, Telstra зэрэг байдаг.

Vodafone-ны ажилтантай холбогдох бол доорх холбоосоор орж та дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой болон.

 

 

Та Vodafone дугаар ашигласанаар дурын гар утаснуудыг 12,24,48 гэсэн саруудаас сонголтоо хийж авах боломжтой болно.

3. Tax File Number (TFN) дугаар нь таныг Австрали улсын татвар болон (нийгмийн даатгао)системд  бүртгэсэн дугаар болон. TFN дугаарыг авахад үнэгүй байдаг. TFN – дугаарыг нэг л удаа авдаг ба жишээ нь: нэрээ солих, ажлаа солих, хот хооронд нүүх, улсаас гарах тохиолдолд энэ нь дахин дугаар авах шаардлагагүй. Та TFN дугаар авахгүй тохиолдолд татвараа өндөр төлдөг ба Австралийн улсын засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжгүй мөн жилийн эцсийн татварын буцаан олголт болон ABN дугаарыг авах боломжгүй болон.

TFN дугаарыг авахад таны нөхцөл байдлаас шалтгаалж анкет өөр байдаг.

Жишээ нь:

  • Австрали улсын пасспортой иргэн

  • Австрали улсын оршин суугч

  • Гадаад улсын пасспорттой иргэн ба түр оршин суугч

  • Австрали улсад оршин суудаггүй ч Австрали улсад татвар төлдөг

TFN дугаарын анкетыг бөглөөд материалуудаа явуулсны дараа 28 хоногийн дотор таны TFN дугаар бүртгүүлсэн хаягаар ирдэг.

Анхааруулага: TFN дугаараа та маш сайн нууцлах хэрэгтэй. Таны TFN дугаарыг зөвхөн доорх байгууллагууд асуух боломжтой.

1. Австрали татварын алба

2. Төрийн үйлчилгээнийн төв байгууллага (Centrelink) Улсын тэтгэмж олгодог байгууллага

3. Банк болон Санхүүгийн байгууллагууд

4. Таны албан ёсны ажиллаж эхэлж буй албан байгууллага

5. Нийгмийн даатгал

6. Албан ёсны бүртгэлтэй татварын агентлаг

Та энэхүү холбоосоор орж бүртгүүлэх боломжтой болно.

Apply for a TFN | Australian Taxation Office (ato.gov.au)          

 

4.  Australian Business Number (ABN)

Australian Business Number (ABN) дугаар нь нийт 11 дугаараас бүрдсэн байдаг ба энэхүү дугаар нь таны бизнесийг Австрали улсын засгын газарт болон олон нийтэд нээлттэй байдлаар бүртгэгдсэн дугаар болно. ABN дугаарыг Австрали улсын бизнесийн байгууллагаас үнэгүй бүртгүүлж авдаг.  

ABN дугаарыг юунд ашигладаг вэ?

  • Байгууллагад захиалга өгөх, нэхэмжлэл гаргах

  • ABN дугааргүй тохиолдолд PAYG – аар төлдөг, PAYG зайлс хийх тохиолдолд

  • Goods and Service Tax (GST) нэхэмжлэх

  • Эрчим хүчний хөнгөлөлт нэхэмжлэх

  • Австралийн domain нэр авах

Хүн болгонд ABN дугаартай байх шаардлагагүй, ABN дугаар авахын тулд та өөрийн хувийн бизнестэй байх шаардлагатай.

Энэхүү холбоосоор орж та ABN дугаар авах эрхтэй эсэхээ шалгах боломжтой ба та ABN дугаар хандахад таньд татгалзсан хариу авах магадлалтай гэсэн хэдий ч Австрали улсын татварын алба нь таньд  яагаад татгалзсан тайлбар ирүүлэх болно.

ABN дугаар авхаас өмнө таньд хэрэгтэй зүйлс:

  • Бизнесийн бүтэцээ сонгох

  • TFN дугаартай байх

  • Өөрийн болон бизнес хамтрагчийн TFN дугаартай байх.  

  • Албан ёсны бүртгэлтэй агентлаг ашиглаж байгаа тохиолдолд тухайн агентлагийн  мэдээлэл

  • Мэргэжлийн бизнесийн зөвлөх авсан тохиолдолд тэр зөвлөх хүний талаарх Австралийн улс дахь санхүүгийн үйлчилгээний бүртгэлийн дугаар. (Australian Finance Services Licence AFS licence)

  • Урьд өмнө нь ABN дугаартай байсан тохиолдолд тэр мэдээлэл нь байх.

Australian Сompany Number (ACN) эсвэл Australian Registered Body Number (ARBN) дугаартай бол тэрхүү мэдээлэл нь байх.

  • ABN дугаараа ашиглаж эхлэх өдрөө мэдэх.

  • Албан байгууллагыг сонгосон байх.

  • Албан ёсны эрхтэй хүний холбогдох мэдээлэл

  • Бизнес хамтрагчын талаарх мэдээлэл

  • Бизнестэй холбоотой мэдээллүүд. Жишээ нь хаяг, цахим хаяг, утасны дугаар, support@, Sales@, Info@ гэсэн цахим хаяг байх боломжгүй.

  • Ямар төрлийн бизнес явуулах талын мэдээлэлтэй байх.

  • Бизнесийн байршил

ABN дугаар авахад шаардлагатай мэдээллүүд

Та энэхүү холбоосоор орж бүртгүүлэх боломжтой болно.

Select your registrations (business.gov.au)

5. Байрны зар

Та энэхүү линкээр орж  байрны зарын мэдээлэл авах боломжтой болно.

http://www.realestate.com.au/?fbclid=IwAR33cOMxfJ8Fx7b9nkLIBWk2CS2JO5iOfKNxpU4Amxe17lWT2dXtjDwcbVU

 

6. Ажлын зар

Та энэхүү линкээр дамжуулан ажлын зарын мэдээлэл авах боломжтой.  

SEEK – Australia’s no. 1 jobs, employment, career and recruitment site

 

7. OPAL card хэрхэн авах вэ?

Opal нь Sydney, The Blue mountain, Central cost, The Hunter, Illawarra зэрэг дүүрэг болон хотуудад ашигладаг нийтийн тээврийн ухаалаг тасалбарын систем юм. Та аялахаасаа өмнө OPAL карт авах шаардагатай. OPAL картыг та зарим Woolthworths-ийн дэлгүүр болон convenience дэлгүүр мөн олон нийтийн ойролцоо байрлах жижиг хүнсний дэлгүүрүүдээс авах боломжтой.

Opal гэдэг нь ухаалаг тасалбарын систем юм. Opal -ийг та хаана ашиглаж болох вэ гэвэл олон нийтийн зорчих тээвэрт ашиглаж болно.

 

8. Зөвлөмж

1. Та Австрали улсад ирсэнээр зүүн гарын дүрэмийг баримтлах хэрэгтэй байдаг.

Жишээ нь : Цахилгаан урсдаг шатаар үйлчилүүлэх тохиолдолд зүүн гар талыг барьж зорчино.

2. Жолооны хүрд нь баруун гар талдаа байдаг ба замын хөдөлгөөнд оролцоходоо зүүн гарын дүрмийг баримтлана.

3. Хүний хөл нь дээр санаандгүй хүрсэн тохиолдолд тухайн хүний гарыг барих шаардлагагүй байдаг. Зөвхөн эелдэгээр уучлалт гуйх хэрэгтэй.

4. IELTS оноотой байхад ажилд ороход давуу тал болдог.

5. Төрийн үйлчилгээ болон Pub, Restaurant-нд үйлчилгээ авахдаа ID card буюу иргэний үнэмлэхийг авч явах хэрэгтэй.

6. Opal card – ийг олон нийтийн үйлчилгээгээр үйлчлүүлэхдээ байнга авч явах хэрэгтэй.  

7. Банкны картыг утсан дээрээ суулгах хэрэгтэй байдаг.

8. Цагдаа зогсоосон тохиолдолд машинаасаа буухыг хориглоно.