Мельбурны Соёл, Викториа

Мельбурн бол Австралийн хоёр дахь том хот бөгөөд олон Австралиар аялагчдын буудаллах газар юм. Ялангуяа соёлын хайгуулчдын хувьд. Уран зургийн үзэсгэлэн, театрууд, зоогийн газар, дэлгүүр болон Европын соёл энэхүү Ярра голын эрэг дээрх хотоос мэдрэгдэнэ. Мөн энэ нь цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж нь хотын газар нутгийн гуравны нэгийг хамардаг ногоон хот юм.

Мельбурн хотод соёлын онцлох зүйлс маш олон байдаг. Викториагийн Үндэсний Галерейд байд урлагийн бүтээлүүдийг үзэж, Мельбурны урлагийн төвд үзүүлбэр үзэж эсвэл Холбоотны талбай явж болно. Энд та Иан Поттерийн Галерейд Австралийн урлагийн бүтээлүүд дунд аялаж, Australian Centre for the Moving Image (ACMI) –д үндэсний дэлгэцийн соёлын талаар мэдэж авна.

Байгальдаа буцаад очмоор байна гэж үү? Royal Botanic Garden дахь Уугуул иргэдийн өвийн жимээр алхана уу. Хэрэв спортын соёл таны аяллын зорилго бол Мельбурний Крикетийн талбайд тоглолт үзээрэй. Зундаа крикет бол тохиромжтой спорт бол өвөл Австралийг Рулес хөл бөмбөг хамгийн зохистой спорт юм.

Мельбурн хот бол баялаг түүхтэй хот юм. Та Голд Раш-ын байгуулсан Grand Victorian Building-д үүнийг харж болох ба хэрэв та гоёмсог дэлгүүрүүдээр хэсэхийг хүсвэл нэгэн зуун дамнан Мельбурнчууддаа бараа бүтээгдэхүүн борлуулж буй Queen Victoria зах –аас худалдан авалт хийж болно.

Сэтгэгдэл үлдээх