Сиднейн эргийн гүүр, Шинэ Өмнөд Уэльс

Дуурийн театрын хажууд орших Сиднейн эргийн гүүр бол Австрали дахь архитекторын илэрхийллийн нэг юм. Үүнийг дотночлон “Coathanger” гэж нэрлэх ба энэхүү гайхалтай барилгын хослол нь дэлхий дээрх хамгийн том ган нуман гүүр юм. Үүнийг 1932 онд Сиднейн Дуурийн театраас 40 жилийн өмнө баригдаж дуусчээ.

Сиднейд хийж болох хамгийн сайхан зүйлсийн нэг бол гүүрийн оройруу хөтөчтэй аяллаар явж эрэг болон хотыг бүхэлд харах боломжтой юм. Эргээс 134 метрийн өндөрт өргөгдсөн тус гүүр нь 500 метрийн урттай ба Сиднейн хойд эргийг төвийн бизнес дүүрэгтэй холбодог. Явган хүний замаас гадна хоёр төмөр зам  гүүрэн дээр байх ба найман эгнээтэй замтай бөгөөд замын ачааллаас хамаараад эгнээнүүд өөрчлөгдөж болдог.

Гүүрний түүх болон барилгын талаар илүү дэргэрэнгүйг зүүн урд орших усан боомтын музейд үзэж болно.

Хөгжилтэй баримт: Матар хочит Данди-гийн Полл Хоган олон улсын од болохоосоо өмнө тус гүүрэн дээр зураачаар ажиллаж байжээ

Сэтгэгдэл үлдээх