Сидней хотын Дуурийн театр, Шинэ Өмнөд Уэльс (New South Wales)

Австралийн Сидней хот гэхэд олон хүмүүс Дуурийн театрын талаар боддог. Аврага том дунгууд юмуу давалгаанд яваа хөлөг онгоц шиг хэлбэртэй энэхүү алдартай барилга нь Сидней хотын өмнөд боомт болох Bennelong Point –д байрлах ба ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгэгдсэн дэлхийн гайхалтай архитектурын бүтээн байгуулалтуудын нэг юм.

Байршил нь үнэхээр гайхалтай. Гурван талаараа усаар хүрээлэгдсэн ба өмнөд хэсгээрээ Royal Botanic Garden –тай хиллэдэг.

Өнөөдөр энд тоглолт үзэж, зоогийн газруудын нэгт нь хооллож, эсвэл хөтөчтэй аяллаар Сиднейн дуурийн театрын хамгийн онцлох хэсгүүгийг үзэж болно. Энэхүү байгууламж театр, студи, тоглолтын танхим, үзэсгэлэнгийн өрөө болон кино театртай юм.

Сидней хотын дуурийн театр дотор аялал хийх нь үнэхээр үзүүштэй боловч үүний гайхалтай содон архитекторын  шийдлийг алсаас харах ч мөн таатай байдаг. Энэхүү Сидней хотын үзэсгэлэнт барилгыг зургийг авах хамгийн тохиромжтой байршил бол Royal Botanic Gardens-ийн Хатагтай Маккуэрийн Сандал (Mrs Macquarie’s Chair) юм уу эргээс хөлөг онгоц эсвэл бярваазад суугаад хажуугаар нь гарахдаа уснаас зураг авч болох юм.

Одоогоор Сиднейн дуурийн театр нь 10 жилийн хугацааны 275 сая долларын засварт орж байгаа ба засварын үеэр үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх аж.

Данийн архитектур JørnUtzon энэ загвараараа олон улсын тэмцээнд ялсан боловч техникийн болон санхүүгийн асуудлаас болоод төслөө татаж авсан байна. 1973 онд барилгын ажил бүрэн дууссан ба анхны төсвөөсөө зардал нь 10 дахин ихээр бүтжээ. Энэ үед Utzon тус улсыг орхисон ба өөрийн гайхамшигт бүтээлээ харахаар хэзээ ч эргэж ирээгүй юм.

Сэтгэгдэл үлдээх