Хойд бүс нутгийн Uluru-Kata Tjuta цогцолбор газар

Австралийн Улаан төвийн гүнд орших Uluru (өмнө нь Ayers Rock) нь тус улсад зургийг нь хамгийн их авдаг байгалийн гайхамшгийн нэг юм. Энэхүү гайхамшигтай улаан цул чулуу нь Дэлхийн Өв болох Uluru-Kata Tjuta байгалийн цогцолбор газрын төвд байрладаг.

Uluru гэдэг нь уугуул иргэдийн хэлнээ “сүүдэртэй газар” гэж орчуулагдах ба эргэн тойрны тэгш газраасаа 348 метрт өргөгдсөн газар аж. Энэхүү чулууны ихэнхи нь хөрс шороогоор бүрхэгдсэн байдаг байна.

Тэнгэрт нар мандах үед байгаль харах дуртай хүмүүс Uluru болон Kata Tjuta –ийн өнгө хэрхэн гэрэлд өөрчлөгдөхийг харахаар цуглардаг. Энэхүү нандин газрын нууцыг тайлах нэг гайхалтай арга бол Уугуул иргэд болон байгаль хамгаалагчдын удирдсан аялалд хамрагдах юм.

Сэтгэгдэл үлдээх