Хөх уулсын байгалийн цогцолбор газар, Шинэ өмнөд Уэльс

Юнеско-гийн дэлхий өвд багтсан газар болох үзэсгэлэнт Хөх Уулс байгалийн цогцолбор газар бол явган аялагчдын диваажин ба Сиднейгээс явдаг өдрийн аяллаараа алдартай. Энэ нь хотоос баруун тийш ердөө 81 километрт оршдог.

Эвкалипт модноос гарсан хөх униараар нь  нэрлэсэн энэхүү гайхалтай парк нь 664000 акр газрыг онгон дагшин хэвээр нь хамгаалсаар ирсэн байна. Энд аялаж ирсэнээр гайхалтай нарийн хавцал, хүрхрээ, уугуул иргэдийн хадны зураг болон 140 км үргэлжлэх явган аялагчдын замаар явж болно.

Хөх Уулсын Байгалийн цогцолбор газрын хамгийн алдартай газар бол Эгч дүү 3 гэдэг нэртэй элсэн чулуун цамхагийн тогтоц юм. Бусад онцлог газруудад дэлхийн хамгийн эгц, Jamison хөндийрүү хавцлын хонгилоор эртний ширэнгэн ой руу явдаг Katoomba Scenic Railway, өтгөн ойг өндөрлөгөөс харж болох Skyway, Scenic Cableway and Scenic Walkway орно.

Явган аялал, өндөрт олсоор явах, хаданд авирах, уулын дугуй болон морь унах зэрэг нь энэ цогцолбор газар хийх сонирхолтой зүйлс юм. 

Сэтгэгдэл үлдээх