Queensland Хотын Marine Park дахь Great Barrier Reef

Та Great Barrier Reef –ийг үзэлгүйгээр Австралиас явж болохгүй. Дэлхийн Өвд бүртгэгдсэн энэхүү байгалийн гайхамшиг нь хүн амьдардаг дэлхий дээрх хамгийн том байгууламжуудын нэг юм. Энэ нь маш өргөн бөгөөд сансраас ч харагддаг байна. Усанд шумбагч, аралд дурлагчид, байгальд хайртай хүмүүсийн жагсаалтад энэ газар байх ёстой.

1975 онд Great Barrier Reef Marine Park-ийг онгон дагшин байгалийн экосистемийг хамгаалахын тулд байгуулжээ. Энд 3000 гаруй шүрэн хавцал, үзэсгэлэнт Whitsunday бүлгийн арлыг багтаасан 600 эх газрын арал, 300 шүрэн хад, болон эрэг дээрх мангро арлууд байдаг.

Дэлхийн байгалийн долоон гайхамшгийн нэг болох энэ газар нь Queensland мужийн хажуугаар 2300 км сунаж тогтсон ба Австралийн зүүн эрэгт байдаг. Энэ нь бараг Мексик болон Ванкувер хотын хоорондын зайтай ижил юм.

Great Barrier Reef бол Австралид усан шумбахаар очиж болох хамгийн тохиромжтой газруудын нэг гэдэг нь гайхмаар зүйл биш юм. Хатуу, зөөлөн төрөл бүрийн шүр, 1600 гаруй төрөл зүйлийн халуун орны загас, махчин загас, dugong хэмээх далайн хөхтөн амьтан, далайн гахай, яст мэлхий, аврага дун зэргийг энэ далайн парк багтаадаг ажээ.

Аялагчид Great Barrier Reef-д зочилвол олон сонголттой байх болно. Та арлыг тойрон хөлөг онгоцоор аялаж, орчин тойрноо харахаар нисэж, арлуудруу бүтэн өдрийн аялалд явж, шүргүүдийн дунд шумбаж болно.

 

Нормооргүй байна гэж үү? Тэгвэл та усан доорх аквариумаас эсвэл завины шилэн шалаар хавцлыг харж болно.

Сэтгэгдэл үлдээх