Австрали дахь Монголчуудын Холбооны товч танилцуулга

Австрали дахь Монголчуудын Холбоо (AMX) нь тулгын чулуугаа анх 2008 онд Сидней хотод тавьсан түүхтэй.

Ашгийн бус, сайн дурын үйл ажиллагаа явуулдаг тус Холбооны Удирдах Зөвлөл нь өнөөдрийн буюу 2021 оны байдлаар 16 сайн дурын гишүүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна. 

Холбооны Тэргүүн Г.Эрдэнэцэцэг, Дэд тэргүүн Д.Ганбат, Нарийн бичгийн дарга Ж.Мандалдулам тус тус болно.

Тус холбоо нь жил жилээр төлөвлөгөөгөө гарган Австралид ажиллаж амьдарч, сурч хөдөлмөрлөж байгаа Монголчуудынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, соёл, үүх түүхээ сурталчлах, хойч ирээдүй болсон хүүхэд багачууддаа өв уламжлалаасаа суралцуулах гээд багагүй ажлыг төлөвлөн хийдэг. Түүнчлэн тухайн жилийнхээ онцлог болон амьдарч байгаа улс орныхоо нөхцөл байдлаас шалтгаалаад нэмэлт сургалт, өдөрлөг, тэмцээн болон соёл урлагийн арга хэмжээнүүд  зохион байгуулдаг. 

АМХ-ны уламжлал болсон арга хэмжээнүүд гэвэл:

  • 2-р сард – Цагаан Сарын баярын арга хэмжээ – Урлагийн тоглолт, бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн, хурдан дааганы-хүүхдийн гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны шалгаруулалт, олс таталт, гар барилдаан гэх мэтчилэн олныг хамарсан тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаас гадна албан байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаанууд явагддаг. 
  • 4-р сард – Элчин сайдын яамны нэрэмжит Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – Жил бүр бусад мужуудаас ирэх багийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эрэгтэй, эмэгтэй тамирчид нийлсэн 20 гаран баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсон сонирхолтой сайхан тэмцээний нэг.
  • 5-сард – Ширээний теннисний аварга шалгаруулах тэмцээн – Уг тэмцээн нь тухайн жилийнхээ тамирчдын тоон дээр үндэслэж зохион байгуулагддаг.  
  • 6-р сард – Эх үрсийн баяр – Сидней хотод шинээр мэндэлсэн бяцхан үрсүүдэд АМХ нь гарын бэлэг гардуулдаг бөгөөд жилд дунджаар 60-70 Монгол үрс Сидней хотод мэндэлж байна.  
  • 7-р сард – Улсын баяр наадмыг тэмдэглэх арга хэмжээ – Урлагийн тоглолт, бөхийн барилдаан, шагайн харвааны тэмцээн, хурдан дааганы-хүүхдийн гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны шалгаруулалт, олс таталт, гар барилдаан гэх мэтчилэн олныг хамарсан тэмцээн уралдаануудыг зохион байгуулахаас гадна албан байгууллага, аж ахуйн нэгж болон иргэдийн хоол хүнс, гар урлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдаанууд явагддаг. 
  • 9-р сард – Оюутан залуусын үдэшлэг – Оюутнуудын улирлын амралтыг тохиолдуулан зохион байгуулах энэхүү диско үдэшлэг нь оюутан залуусыг хоорондоо танилцаж нэгэн оройг хамтдаа хөгжилдөх боломжийг бүрдүүлдэг.  
  • 10-р сард – Хөл бөмбөгийн тэмцээн – Залуусын хүсэн хүлээдэг тэмцээнүүдийг нэг. Нийтдээ 10 орчим баг оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьдог ба жил бүр өргөжиж буй тэмцээнүүдийн нэг.
  • 11-р сард – Гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн – Энэхүү тэмцээнд нийтдээ 20 орчим баг өрсөлддөг бөгөөд  жил бүрийн шилдэг баг, шилдэг эрэгтэй, эмэгтэй тоглогч нарын гайхамшигтай тоглолтуудыг шалгаруулсан өрсөлдөөнтэй  сайхан тэмцээний нэг юм.
  • 12-сард – Хүүхдийн шинэ жилийн баярын концерт – Сидней хотод амьдарч байгаа хүүхдүүдийн урлагийн тоглолт. Сайн дураараа авьяас чадвараа үзүүлэх хүсэлтэй хүүхэд багачуудыг бүртгэн авч концерт найруулан бусад багачууддаа болон эцэг эхчүүддээ толилуулдаг. Түүнчлэн багачуудыг баясгасан төрөл бүрийн хөгжилтэй сайхан арга хэмжээнүүд зохион байгуулагдахаас гадна өвгөн аав, цасан охидын хамт ирж баярт бүртгүүлсэн бүх хүүхдүүдэд бэлэг өгдөг.
  • 12-сард – Томчуулын шинэ жилийн баярын үдэшлэг – Урлагийн тоглолт, супер азтан тодруулах болон төрөл бүрийн хөгжөөнт арга хэмжээнүүд явагддаг. Монгол өвгөн аав цасан охидын хамт ирж оны шилдгүүдийг шагнаж урамшуулан тухайн жилийнхээ амжилт ололтыг хуваалцаж, шинэ оноо амжилт бүтээлээр угтах баярын арга хэмжээ юм.

Facebook хуудас: https://www.facebook.com/mongoliansinaustralia.mongoliansinsydney

Иргэдийн санал хүсэлтийг [email protected] хаягаар авна.

Сэтгэгдэл үлдээх