Австрали улс дахь Залуучуудын Холбооны товч танилцуулга

Австрали улс дахь Залуучуудын Холбоо нь 2019 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр анх үүсгэн байгуулагдсан бөгөөд дөрвөн жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Одоогийн байдалаар 1 тэргүүн 5 тэргүүлэгч албан ёсны бүртгэлтэй 210-н гишүүнчлэлтэйгээр 20 орчим байгууллагуудтай хамтран тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Зорилго: Австрали улсад ажиллаж, сурч, амьдарч байгаа Монголын залуучуудын төлөөлөл болон эерэг бүхнийг түгээж, хамтдаа хөгжье гэсэн уриан дор нийгмийн идэвхийг сайжруулан, мэдлэг мэдээллээ дээшлүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх зорилготой.

Үйл ажиллагаа явуулж эхэлсэн цагаасаа эхлэн Австрали улсад амьдарч байгаа Монголчууд болон залуу үе рүүгээ чиглэсэн олон арга хэмжээ, үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж нийт 3500 орчим Монголчууддаа хүрч ажиллажээ.

Австрали улс дахь салбар зөвлөл нь Австрали улсад сурч, ажиллаж байгаа залуустайгаа хамтран ажиллах мөн туслалцаа үзүүлэхэд бүх талаараа нээлттэй байдаг.

Австрали улс дахь Залуучуудын Холбооны хийж гүйцэтгэсэн ажлын хураангуй тайлан

  1. “Хамтдаа хөгжье” эвэнт /2019.12.01/
  2. “Халуухан цас” шинэ жилийн арга хэмжээ /2019.12.28/
  3. “Mongolians Pray for Australia” хандивын арга хэмжээ /2020.01.12/
  4. “Ятгах тусам нягтал” аян /2020.01.21/
  5. “Эх үрсийн баяр” /2020.06.01/
  6. “Хүн бай” аян /2020.10.05/
  7. “Save The Mongolian Language” /2020.10.18/
  8. “Halloween” эвэнт /2020.10.26, 2020.10.27/
  9. “Монгол тулгатан” арга хэмжээ /2020.11.08/
  10. Гишүүдийн “VIP уулзалт” /2020.11.22/
  11. Анхдугаар “Гар бөмбөг” – ийн тэмцээн /2021.03.11/
  12. “Эх орон, Эх хэлээ хайрлая” /2021.02.28/
  13. “Цусны донор” сайн дурын аян /2021.04.15/
  14. “Ирээдүйдээ оруулах 300” аян /2021.05.11/
  15. Уулзалт Канберра хот /2021.03.06/
  16. “Мongol shop” нээлтийн арга хэмжээ /2021.05.09/
  17. “Family Fun Day” арга хэмжээ /2021.06.06/
  18. “Явган аялал” /2021.10.24 /
  19. Анхдугаар “Хөл бөмбөг’’ – ийн тэмцээн /2021.11.14/

Facebook хаяг: Австрали дахь залуучуудын холбоо 

Цахим хаяг: [email protected]

Утас: 0452 112 629

Байршил: Австрали улс, Сидней хот

Сэтгэгдэл үлдээх