Лантуун дохио төрийн бус байгууллага товч танилцуулга

Лантуун дохио Австрали нь 2020 онд Хиско, Оюунтуяа, Марал-Од нарын санаачилагаар байгуулагдсан бөгөөд одоогоор удирдах зөвлөлийн 5 гишүүд, багийн бусад 12 гишүүд, нийт 17 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулж байна. Лантуун Дохио Австрали нь Монгол дахь Лантуун Дохио Төрийн Бус Байгууллагын үйл ажиллагааг дэмжиж, Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдал, боловсрол болон хөгжилд хувь нэмэр оруулахыг зорьж байгуулагдсан хамт олон юм. Монгол дахь Лантуун Дохио ТББ нь 2013 онд байгуулагдсанаасаа хойш хүний наймаа, хүүхдийн эрх, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг тасралтгүй аян, төслүүд хэрэгжүүлж буй төрийн бус байгууллага юм. Лантуун Дохио Австрали нь эдгээр томоохон хэмжээний төслүүдийн нэг болох “Ид Шидийн Орон 2” хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн үйл ажиллагааг дэмжих зорилго тавин ажиллаж байна. “Ид Шидийн Орон 2” төв нь Улаанбаатар хотын Улиаcтайд 2019 онд байгуулагдсан бөгөөд алслагдсан гэр хороололд амьдарч буй хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй, тохь тухтай, аюулгүй орчинг бүрдүүлж, сүүлийн үеийн тоног төхөөрөмж, ном хэрэгслээр хангах, чадварлаг багш, сэтгэл зүйчдийг ажиллуулахыг зорин ажиллаж байгаа бөгөөд үүгээр дамжуулан хүүхдүүдийг төрөл бүрийн дугуйланд хамруулж хүсэл тэмүүлэл, зорилгоо олоход туслах, ирээдүйн нийгэмдээ зөв иргэн болж төлөвшихөд нь хувь нэмэр оруулах зорилготой байгуулагдсан цогц төв юм. Бид байгуулагдсан цагаасаа хойш 2020 онд “Ид Шидийн Орон 2” төвийн сэтгэл заслын танхимд шаардлагатай зүйлсийг цуглуулах хандивын аян, “ Хүн Бай” аяны хүрээнд хүүхдийн эрхтэй холбоотой Talk Show, Лантуун Дохио АНУ багаас зохион байгуулагдсан “5K Run” гүйлтийн тэмцээн, 2021 оны 6 дугаар сард “Family Fun Day” хандивын өдөрлөг тус тус амжилттай зохион байгуулж, цуглуулсан хандиваа “Ид Шидийн Орон 2” төвд шилжүүлсэн.

Цахим хаяг: www.lantuundohio.org.au

И-мэйл хаяг: [email protected]

Утас: Australia +61 434 400 590

Хаяг: Lantuun Dohio Australia Incorporated PO Box 886, Ingleburn 1890, NSW

Сэтгэгдэл үлдээх