Moz Visa Services

MOZ VISA SERVICES нь 2009 онд байгуулагдсан ба байгуулагдсанаасаа хойш Австралийн бүх төрлийн виз болон иргэншилтэй холбоотой хууль зүйн үйлчилгээг Монголчууддаа үзүүлсээр ирсэн. Манай байгууллага нь  Австралид суурьшсан монгол цагаачдын дунд анхлан байгуулагдсан бизнесүүдийн нэг юм.

Бид 2012 оноос эхлэн Австрали дахь монголчуудын хүсэлтээр ачаа тээврийн ложистикийн үйлчилгээг анх нэвтрүүлсэн ба манай MOZ EXPRESS компани нь  Австрали Монголын хооронд ачаа тээвэрлэх үйлчилгээг үзүүлж байна.

2018 оноос эхлэн Монголд буй Австрали улсад суралцах хүсэлтэй оюутан залууст илүү ойртон ажиллахын тулд MOZ VISA SERVICES нь Улаанбаатар хотод оффисоо нээсэн ба бид Австрали, Монгол төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт буй монголчуудад хүрч ажиллахыг хичээдэг.

Манай үйлчилгээнүүд

  • Бүх төрлийн виз зуучлал

Бид Монголд төдийгүй дэлхийн аль ч улсад байгаа монголчуудад Австралийн       төрөл бүрийн виз ялангуяа оюутны виз авахад нь тусалж визний иж бүрэн цогц  үйлчилгээ үзүүлдэг.

Бид залуучуудад сонирхсон мэргэжил, сургуулиа олж суралцахад нь шаардагдах бүхий л мэдээллээр хангаж    туслалцаа үзүүлж байдаг.

Манай FB хуудас маань үр өгөөжтэй олон       мэдээллээр байнга шинэчлэгдэж олны хүртээл болж байдаг. Биднийг Moz Visa болон Moz Express-ээр дагаарай

  • Орчуулга болон нотариат

Англиас Монгол, Монголоос Англи руу бүх төрлийн аман болон бичгэн баталгаат  орчуулгын  үйлчилгээг үзүүлдэг ба орчуулсан бичиг баримтууд НААТИ-гийн лицензтэй орчуулагчийн баталгаат тамгатай байдаг болохоор Австрали улсын бүх шатны байгууллага    хүлээн зөвшөөрдөг.

  •  Хууль зүйн зөвлөгөө болон өмгөөлөл

Цагаачлалын Албанд өргөдөл гаргахаас эхлэн дээд шатны байгууллагуудад давж заалдах, түүнчлэн Цагаачлалын Яамны сайдад хувийн хүсэлт тавих хүртэл виз, цагаачлалтай холбоотой бүх үе шатанд таньд мэргэжлийн туслалцаа үзүүлнэ

  •  Олон улсын карго үйлчилгээ

Австрали Монголын хооронд далайн болон агаарын ачаа тээвэрлэх үйлчилгээг бид анх нэвтрүүлэн амжилттай ажиллаж, энэхүү         үйлчилгээгээ улам чанаржуулахыг зорилго болгож байгаа болно. Энэ тал дээр Сидней төдийгүй Австрали даяар     байгаа бүх монголчууд, албан байгууллагуудад манай байгууллага  хүрч  ажилладаг билээ.

Цахим хаяг: [email protected] [email protected],

И-мэйл хаяг: [email protected]

Утас: +61 417 970 144, +61 426622135, +97688381262,

Хаяг (Монгол): УБ хот, Баянзүрх дүүрэг 26 хороо, Их Монгол Цогцолбор, 3 давхар

Хаяг (Австрали): Suite G.02C 46-50 Kent Road, Mascot, NSW, 2020

Сэтгэгдэл үлдээх