Mayaka photographer товч танилцуулага

Төрсөн ах маань хамгийн анх камераар хэрхэн зураг авдаг талаар зааж өгч байсан юм. Тэр үетэй зэрэгцээд Монголын хамгийн их уншигчтай, Дэлхийн 360 гаруй улсад хэвлэгддэг COSMOPOLITAN сэтгүүлд Сошиал медиа эдитор ажиллах боломж олдож, загвар, гоо сайхан, гэрэл зурагт өөрийн эрхгүй татагдсан. Сэтгүүлийн зураг авалт хийх, зургаа засах, дизайн, эх бэлтгэл бэлдэх гээд тэр завгүй бас сонирхолтой амьдралд амьдралынхаа 10-аад жилийг өнгөрүүлсэн азтай гэж боддог.

Австралид ирснээсээ хойш жирэмсэн бүсгүйчүүд болон гэр бүлийн, төрсөн өдөр, арга хэмжээний зургууд авсаар 50аас илүү тооны Монгол, гадаадын үйлчлүүлэгчидтэй болжээ. Гэрэл зураг авах нь зөвхөн сайн камертай байх бус мэдрэмж, хүн хүнд тохирсон уран сайхан, донж тааруулах нь чухал гэж би боддог.

Mayaka_photographer инстаграм хаягийг маань дагаарай. 

Сэтгэгдэл үлдээх