MGL BAKERY 

Манай компани нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр үүсгэн байгуулагдсан бөгөөд талх нарийн боов, боловсруулсан болон хагас боловсруулсан гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр Австрали улсын Сиднэй хотод нийт 4 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 

Одоогоор манай компани нь өөрсдийн үндсэн бүтээгдэхүүн болох Зүсмэл болон Савхан боорцгийг үйлдвэрлэлийн жор, технологийн дагуу хэрэглэгчдийн хүсэлд нийцүүлэн амт чанарын өндөр түвшинд гарган авч худалдаанд нийлүүлэн ажиллаж байна. 

Мөн түүнчлэн манай компани цаашид Монгол түмнийхээ идэх дуртай еэвэн, сүүт мөн хагас боловсруулсан хэрчсэн гурил, мантуу гэх зэргээр бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг нэмэгдүүлэх, амт чанарыг улам дээшлүүлэх тал дээр хичээнгүйлэн ажиллаж байгаа болно.

Захирал: С. Шинэтулга, [email protected]

И-мэйл хаяг: [email protected]

ABN (Australian Business Number):  81197157855

Утас:  +61 410 800 122 ,

Хаяг: 15 tenterden rd botany, NSW 2019, Australia 

Жинхэнэ монгол амтыг сэтгэл шингээн бүтээв.

MGL BAKERY-ний хамт олон

Сэтгэгдэл үлдээх