Тээвэр

“Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл” товч танилцуулга

“Мэргэн Олон Улсын Тээврийн Шийдэл” ХХК нь Австрали Улсын Сидней хотод 2019 оны 6 сарын 19-ний өдрөөс эхлэн Австрали Монгол улсын хооронд тээврийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Одоогоор манай байгууллага нийт 23 хүний бүрэлдэхүүнтэйгээр Австрали Улсын Пэрт, Мелбүрн, Брисбэйн болон Сидней хотуудаас автомашин, мотоцикл, уул уурхайн тоног төхөөрөмж, хүнд даацын ачааны машин механизм, сэлбэг тоноглол, барилгын материал, зарим төрлийн хүнсний бүтээгдэхүүн ачиж тээвэрлэх үйл ажиллагаа явуулж байна.  

Дотоод үйл ажиллагаа

Австрали Улсын бүх хот хооронд автомашин, мотоцикл, тавилга, сэлбэг хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүн болон түүвэр ачааг тээвэрлэдэг ба 2020 оноос эхлэн чингэлэг ачилтын үйлчилгээг Австралийн дотоод зах зээлд санал болгон хэрэгжүүлж эхлээд байна. Түүнчлэн экспортын гаалийн бүрдүүлэлтийн үйлчилгээг үзүүлж эхлэснээр компаний үйл ажиллагаа бүрэн цогц болон сайжирсан. 

Олон улсын тээвэр

Одоогийн байдлаар бид Монгол, ОХУ, Шинэ Зеланд, Казакстан, Арабын Нэгдсэн Улс, Африк  гэх мэт улс орнууд руу тээвэр зохицуулан олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүрээгээ тэлж байна. 2019 онд нийт 38 чингэлэг, 2020 онд 152 чингэлэг тээвэрлэсэн ба 2021 онд 200-аас дээш тооны чингэлэг тээвэрлэн гаргах зорилт тавин ажиллаж байна. Мөн Австрали улс руу тодорхой тооны улс орнуудаас импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх хэлэлцээр хийгдэж байгаа ба 2021-2022 онд Австрали Монголын хооронд уул уурхайн тоног төхөөрөмж сэлбэг хэрэгсэл нийлүүлэх тал дээр түлхүү ажиллаж эхлээд байна. 

Хамтран ажиллагч байгууллагууд

  • Clarke Global Logistics PTY LTD /Австрали/
  • Johnston’s Transport PTY LTD /Австрали/
  • Sky Container Services PTY LTD /Австрали/
  • Right Panels PTY LTD /Австрали/
  • Komatsu Forklift PTY LTD /Австрали/
  • Haig Hunters Formwork PTY LTD /Австрали/
  • Master Truck PTY LTD /Австрали/
  • TQ Towing Services /Австрали/
  • United Forklift PTY LTD /Австрали/
  • “Пролог Солюшн” ХХК /Монгол/
  • “Дуг Ложистикс” ХХК /Монгол/
  • Global World ХХК /Монгол/

Байгуулагдсан огноо: 2019

Регистрийн дугаар: 642 228 591

Утас: +61 424046299; +61 424033580

Хаяг: 12 Grand Avenue, Rosehill, 2142, NSW

Сэтгэгдэл үлдээх