Энэхүү нэгдсэн мэдээллийн санг үүсгэн байгуулах болсон шалтгаан нь Австрали улсад нийт 16000  мянга орчим Монголчууд амьдарч байгаа гэсэн судалгаа байна. Төрийн болон төрийн бус байгууллага хувиараа бизнес эрхлэгч, видео, аудио контент бүтээгч, нар шинээр бий болж байгаа боловч бид өөрсдийн мэдээ, мэдээллийг зөвхөн фейсбүүкийн 25-26 группд байршуулж бусдадаа түгээж байгаа бөгөөд фейсбүүкийн алгоритмын дагуу групд байгаа нийт гишүүдэд мэдээлэл хүрэхгүй.

Монголчууд маань зарим чухал мэдээллийг авч чадахгүй байна гэсэн судалгааны үндэс дээр энэхүү санааг дэвшүүлсэн билээ. Нэгдсэн мэдээллийн сантай болсноор Австрали улсад сурч, ажиллаж амьдарч байгаа Монголчууд болон Австрали улсыг зорин сурах сонирхолтой залуучуудад нэг дороос мэдээллийг цаг алдалгүй, цэгцтэй,  түргэн шуурхай үнэн зөв, эх сурвалж нь тодорхой мэдээллүүдийг хүлээн авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм. Уг мэдээллийн санд Австрали улсад үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгч, контент бүтээгч нар мэдээллээ байршуулах боломжтой.

Энэхүү нэгдсэн мэдээллийн санг Австрали улсын Залуучуудын холбооноос санаачилсан цаашдаа “Нэгдсэн мэдээллийн сангын” хамт олон хариуцан авж явах болно.