Enkune’s vlog

10 сар 25, 2023

Дэлгэрэнгүй мэдээлэл

Сайн байцгаана уу.

Австрали улсын Сидней хотоос мэндчилж байна.Анх  2017 оны 11 сарын 28 нд үзэсгэлэнт Сидней хотод ирээд одоогоор 4 жил болжээ.Энд цаг хугацаа эх орноос минь илүү хурдан өнгөрөөд байгаа ч юм шиг ккк.Яагаад гэвэл бид чинь бүх юм нь цаг хугацаатай виз-эндээ тааруулж энэ улсад амьдраад буцна гэж бодохоор заримдаа гомдолтой ч юм шиг ккккк.

Хамгийн анх найз залуутайгаа(нөхөртэйгөө) дөнгөж айлын бэр болоод бэр гуйх ёслолоо хийлгэчхээд албан ёсоор хамтдаа эх орноосоо гараад,Австрали улсад анх нэг гэрт орж амьдралаа эхлүүлсэн болохоор Австрали орон маань их л ээлтэй санагддаг.

Энд байх хугацаандаа Австрали улсруу ирэхээр сонирхож байгаа хүмүүстээ багахан ч гэсэн мэдээлэл өгөх үүднээс мөн өөрийнхөө чаддаг мэддэг бүхнээ хуваалцах үүднээс 2021 оны 8 сард Ковидын хөл хорионы үеэр өөрийнхөө нууцхан мөрөөдөл болох Youtube хуудсаа нээгээд влогоо эхлүүлсэн байгаа. Одоогийн байдлаар влог маань 12 бичлэгтэй байгаа завгүй амьдралынхаа хажуугаар влогоо хөтөлж явах ажилтай тулгарсан боловч дуртай зүйлдээ цаг гаргаж , та нартай үргэлжлүүлэн влогоо хүргэсээр байх болно.

Влогоороо юу хүргэхийг зорьж байгаа вэ гэхээр Австрали улсын талаар мөн аялал,өдөр тутмын амьдрал, нүүр будалт гэх мэт аль болох сонирхолтой хэрэгтэй мэдээллүүдийг Youtube сувгаараа нийтлэх болно.Эхнээсээ бичлэгүүд маань ороод явж байгаа болохоор та бүхэн маань Enkune’s vlog гээд Youtube хуудсаар маань зочлоод таалагдсан бол Subscribe дарж цаашдаа бичлэгүүдтэйгээ хамтдаа байгаарай.

Бүгдэд нь амжилт хүсье.

Зургын цомог

Видео