New mom podcast

10 сар 23, 2023

Дэлгэрэнгүй мэдээлэл

Host: Undral Undak, Enkhuush         

31 насандаа ээж болсон Ундралд 21 насандаа ээж болсон Энхүүшийн тус дэм үгээр хэлэмгүй их байсан. Арван жилийн зөрүүтэй ээж болсон бидний амьдралд их олон мэдэхгүй, чадахгүй зүйл байсан ч гэсэн бид суралцаад, хөгжөөд, судлаад явж байгаа шинэхэн ээжүүд.

Хүүхдийн гэдэс дүүрээд уйлах, хөхөө яаж хөхүүлэх, хоолонд яаж оруулах, хөхнөөс хэрхэн гаргах, нөхрөө хэрхэн хүүхэд өсгөхөд оролцуулах, өөрийгөө хэрхэн орхихгүй байх гээд л ээж болсон хэн бүхэнд олон асуулт, асуудал тулгардаг. Ээжийн амьдралын үнэн мөнийг, нэмэлт хачир, чимэггүйгээр хүүрнэхээр нийлсэн бидний подкаст эхний улирал маань тун удахгүй дуусах гэж байна. Хоёр дахь улирлын дугаараараа олон мундаг ээжийн асуудлыг хэрхэн хөнгөвчилж, даван туулж, энэ их шуурган дунд өөрийгөө авч үлдэж байгаа талаар ярилцахаар төлөвлөөд байна. Мөн Австрали улсад амьдарч байгаагийн хэрэг юу билээ гадны ээж нарын хүүхдээ өсгөх аргын талаар ярилцахаар ч сэдвүүдээ бэлдсэн.

Хэрвээ та яг одоо бие давхар, нярай хүүхэдтэй, ганцаардсан мэдрэмжтэй, ээжийн амьдралд дасахгүй, сэтгэл түгшээд байгаа бол битгий санаа зов. Бидэнд ч гэсэн энэ асуудал байсан. Яаж даван туулсан талаар сонсохыг хүсвэл Youtube, Instagram, Facebook дээрх newmomspodcast хаягаар нэгдээрэй.

Зургын цомог

Видео