UglyHot Mongolian Podcast

10 сар 25, 2023

Дэлгэрэнгүй мэдээлэл

“UglyHot Mongolian Podcast” нь хувь хүний хөгжлийн талаарх сэдвүүдийг хөндөн ярилцдаг бөгөөд сэдвүүдээ нийтийн хүлээж авдгаас арай өөр өнцгөөс харж ярилцдагаараа онцлог.

Энэхүү подкаст нь өөрийгөө хөгжүүлэхээр, амьдралаа дээшлүүлэхээр хичээж байх явцад хүмүүст мэдрэгддэг “муухай” мэдрэмж дараа нь тэднийг хүссэн зорилгодоо хүрсэн, өөртөө сэтгэл ханамжтай халуухан нэгэн болоход яаж нөлөөж болохыг, муухай мэдрэмжээ хэрхэн өөрт хэрэгтэйгээр ашиглаж болох талаар ярих болно.

Ямар ч амжилттай, амжилтгүй хүний зам дардан, амар байдаггүй. Өөрийгөө бас тухгүй мэдрэмжээ давсан хүнд халуухан (гаднаасаа ч дотроосоо ч) байх шагнал ирдэг.

Embrace the UGLYHOT!

Подкастыг хөтлөн явуулдаг хос 2 болох Шүрээ, Наагий нь Австрали улсын Сидней хотод 2015 оноос хойш сурч, ажиллаж байна. Одоогоор хоёулаа өөрсдийн мэргэжлээр ажиллан туршлага хурааж байна.

Подкастын нэрний тухайд гэвэл “UglyHot” гээд ганцхан үгэнд бид хоёрын итгэж явдаг амьдралын зарчим багтдаг. Ugly буюу анх харахад хүний нүдэнд тусахааргүй хүмүүс байдаг, гэвч биеэ авч яваа байдал, бусдад төрүүлж буй мэдрэмж, нөлөөлөл нь үнэхээр халуухан буюу “hot” хүмүүсийг UglyHot хүмүүс гэж нэрлэдгийг 2 жилийн өмнө мэдсэн л дээ. Тэгээд бидэнд төрдөг мэдрэмжийн хувьд ч адилхан юм байна шүү дээ гэж анх ярилцаж байсан. Бидний хийх дургүй, муухай мэдрэмж төрүүлдэг зүйлс бий. Жишээ нь ид сайхан унтаж байгаад өглөө эрт босох, ядарч байсан ч босоод дасгал хийх, олон хүний өмнө гараад илтгэл тавих гээд тоолшгүй олон. Гэвч муухай мэдрэмж бүхэн муу байдаггүй. Эдгээр мэдрэмжүүд бидэнд “Hot” үр дүнг авч ирдэг, биднийг дараагийн түвшинд өргөж аваачдаг. Тиймээс бид хувь хүний хөгжлөө сайжруулахын тулд зайлшгүй давах “UglyHot” мэдрэмжүүд байгаа. Хөгжлөө хурдасгахын тулд UglyHot мэдрэмжүүдийн араас хөөцөлдөх хэрэгтэй гэж итгэдэг. Тэгээд дээрх бүх тайлбарыг хийхийн оронд ганцхан UglyHot гэдэг үгээр өөрсдөдөө сануулахын тулд подкастаа ингэж нэрлэсэн.

Зургын цомог

Видео