Wish and Wings Family

10 сар 25, 2023

Дэлгэрэнгүй мэдээлэл

Анх 2015 онд Австрали улсыг зорихоор бэлдэж байхад мэдээлэл олоход их хэцүү санагдаж байсан.

Австрали улсад амьдардаг хэн нэгнийг танихгүй л бол хаанаас яаж ажил олох, хэдэн төгрөгийн цалин авах, байрны түрээс болон хүүхдийн сургуулийн төлбөр хэд байдаг, их сургуулийнхаа төлбөрийг сурахын хажуугаар цуглуулж чадах эсэх гэх мэтийг урьдчилан төлөвлөхөд их хэцүү байсан.

Тиймээс Австрали улсруу ирэхээр сонирхож байгаа хүмүүст дээрх мэдээллүүдийг хүргэж ирээдүйд гаргах шийдвэр нь оновчтой байгаасай гэж хүсч Австрали улсын талаарх мэдээллийг влог болгон хүргэж эхэлсэн хамгийн анхны family vloggers билээ. 

Яг одоо хоёр хөөрхөн хүүгийн хамтаар Австрали улсын нийслэл хот болох Канберра хотод сурч, ажиллаж байна.

Бид сошиал сувгуудаараа зөвхөн Асвтрали улсын талаарх мэдээлэл өгөхөөс гадна, гэр бүлийн харилцаа, хувь хүний хөгжил, эрүүл амьдралын хэв маягийн талаарх өөрсдийн олж мэдсэн зүйлс болон өөрсдийн туршлагаасаа мөн хуваалцдаг.

Мөн Солонгос улсад 5 жил гаруй амьдарсан болохоор энэхүү хоёр улсын талаар харьцуулсан мэдээллүүдийг мөн хүргэхийг зорьдог. 

Бид влог хийж эхэлснээс хойш киног зүгээр үзэж чадахаа болиод үргэлж зураглаачийн нүдээр харах хүртлээ видео хийх үйл явцад дуртай болсондоо.

Бага багаар чадваруудаа сайжруулсаар үнэ цэнэтэй контент хүргэхийг үргэлж хичээх болноо.

Email:                [email protected]

Phone:               (61) 450410503

Зургын цомог

Видео